Мөрөн суманд өнөөдөр архи согтууруулах ундаа худалдаалахгүй
2018-11-29 17:10:03, 662
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас өнөөдөр иргэн аж ахуйн нэгжүүдийг “Хичээх өдөрт” нэгдэн архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх уриалгыг гаргажээ.
Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн ар гэрийн дуу хоолойг хүргэх “Дэлхий нийтийн өдөр”-т Монгол Улс нэгдэн 5 дахь жилдээ “Хичээх өдөр”-ийг хамтдаа тэмдэглэж байна. Мөрөн сумын төрийн болон төрийн бус байгууллагууд “Хичээх өдөр”-т нэгдсээр байна. Энэ өдөр архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчилдэг иргэн, аж ахуйн нэгж, компани, супермаркет, бөөний төвүүд, хүнсний дэлгүүрүүд “Хичээх өдөр”-т нэгдэж архи согтууруулах ундаа худалдахгүй байгаа ажээ. Мөн Мөрөн сумын нийтийн тээврийн хэрэгслүүд зам тээврийн ослоос сэргийлэх брошюрыг нааж иргэдэд үйлчилж байна. 
Б.Гантуяа 


Мөрөн суманд өнөөдөр архи согтууруулах ундаа худалдаалахгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-29 21:21:28
    ??????: Угаасаа л 3 dahi udur sogtuuruulah undaa zardagguishdee