Шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулна
2018-11-27 14:08:18, 539

МҮХАҮТанхимын Хөвсгөл аймаг дахь салбар  Хөвсгөл аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж  байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Хөвсгөл entrepreneur”-2018 арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгуулна.  Энэ нь бизнес эрхлэгчдийнхээ тухайн оны ажлын амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтийн хүртээл болгон сурталчилахад оршдог бөгөөд тухайн оны онцлох 10 аж ахуй нэгж, онцлох бизнес эрхлэгчдийг аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комиссын бүрэлдэхүүн болон танхимын тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой үзүүлэлтийн дагуу шалгаруулах юм байна.  Тус арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил  Гран При, оны онцлох шинэ залуу бизнес эрхлэгч, аялал жуулчлал,  газар тариалан, эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээ, тээвэр, барилга, дэд бүтэц, төрийн болоод төсөвт байгууллага, жижиг дунд үйлдвэрлэлийн салбар зэрэг номинациудаар шалгаруулж шилдгүүдийг ирэх сарын 21-нд тодруулах ажээ.

Б.Ганаа



Шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0