Хөвсгөл аймгийн Долоон донгол компани “Бугын зуулт” нэртэй цайг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж эхэллээ. Тус цайны жорыг Улаан-Уул сумын Оточ маарамба Долгорын Басбиш 30 гаруй жил судлан өөрөө хэрэглэн байж боловсруулсан байна.
Тус цайны найрлаганд Дархадын хотгорын онгон дагшин байгальд зэрлэгээр ургадаг Алтангагнуурын цэцэг, Цагаан даль, Хар даль, Бугын зуулт буюу Их зул цэцэг , нохойн хошууны цэцэг, хөвөн оройт болон бусад цайнд хэрэглэгддэг ховор ургамалууд оржээ. “Бугын зуулт” цай нь хүний биеийн булчингийн үйл ажиллагааг сайжруулж, цусны эргэлтийг нэмэгдүүлж насыг залуужуулж, тамир нэмэгдүүлэх үйлчилгээтэй идээшилт сайтай анхилуун үнэртэй ургамлын гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Зөвхөн Дархадын цэнхэр хотгорт ургадаг ховор нандин ургамал агуулсан энэхүү цайг ууснаар тамир тэнхээ орж, дархлаа сайжрах эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн бөгөөд хориглох заалт байхгүй бүх насныхан хэрэглэх боломжтой бөгөөд 8809-9609, 8809-9805 утсаар захиалах боломжтой ажээ.
Б.Гантуяа
“Бугын зуулт” цай хэрэглэгчдэд хүрч эхэллээ |
|
Сэтгэгдэл бичих