Мөрөнд салхи секундэд 16-22 метр хүртэл шуурав
2018-11-25 17:29:13, 608
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амралтын ням гарагт өдрийн 12-13 цагийн хооронд хүчтэй шороон шуурга шуурлаа. Энэ үеэр “Мөрөнд салхи секундэд 16-22 метр хүртэл ширүүсэн шуурсан байна. Үдээс хойш салхины эрч буурсан бөгөөд шороон шуурга зүүн сумдаар шуурч байна. Маргаашнаас  нийт нутгаар хүйтрэх бөгөөд хүйтний эрч энэ сарын 29-өөс суларч ирэх сарын 2-оос дахин хүйтэрч, шуурах төлөвтэй байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын синоптик инженер Ж.Тэгшбаяр мэдээллээ. Тус аймгийн ихэнх нутгаар 0-15 см цастай байгаа бөгөөд хамгийн их нь Хатгалд 15 см, Улаан-Уулд 13 см цастай байгаа ажээ. 
 
Б.Гантуяа 


Мөрөнд салхи секундэд 16-22 метр хүртэл шуурав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0