Рашаант сумын зөгийчдийн холбоо ургацын баяраа хийлээ
2018-11-23 15:42:13, 574
Хөвсгөл аймгийн Рашаант сумын зөгийчдийн холбоо энэ оны ажлаа дүгнэж  ургацын баяраа хийлээ. Австралийн Засгийн газрын санхүүжилтээр 2014-2016 онд малчдын амьжиргааг дэмжих төслийн хүрээнд Чандмань-Өндөр,  Рашаант сум тус бүрт гурав, гурван  бүлэг байгуулагдаж тус бүр 40 бүл зөгийнд  хөрөнгө оруулалт хийсэн байна.
 
Хэдийгээр төсөл дууссан боловч Рашаант сумын иргэд төслийг бие даан үргэлжлүүлсээр 80 орчим зөгийтэй болжээ. Хүйтний  улирал ирж байгаа учраас зөгийгөө өвөлжөөнд нь оруулахаар бэлтгэж байгаа гэнэ. Рашаант сумын зөгийчдийн холбоонд Дэлхийн зөн олон улсын байгууллагаас 100 зөгийний багтаамж бүхий зоорийг өгсөн нь зөгийг өвлийг өнтэй давдахад их тус болж байгааг зөгийчид хэлж байлаа.Рашаант сумын зөгийчид нэгдэж нэгдсэн холбоо байгуулан ажиллаж нэгдсэн журмаар зөгийн бүлээ өвөлжөөнд нь хийдэг аж. Ийнхүү малчид дан ганц малаа маллан ашиг шимийг нь хүртдэг байсан бол зөгийний аж ахуй давхар эрхлэн ашиг шимийг нь хүртэж байна. Тухайлбал Рашаант сумын малчин Б.Гантулга 2 жилийн өмнө 4 бүл зөгий авч байсан бол өнөөдөр 8 бүл зөгийтэй болжээ. Зөгийний ашиг шим өндөр нэг бүл зөгийнөөс жилд сая төгрөг олох боломжтойг хэлж байна.
 
Б.Амирлан 


Рашаант сумын зөгийчдийн холбоо ургацын баяраа хийлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0