Сайхан сэтгэлтэй залуусын хүчээр Д.Эрдэнэхишиг гэр оронтой боллоо
2018-11-21 20:17:02, 679
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Самархан залуусын клуб нь залуучуудыг хөгжүүлэх тэдэнд зөвөөр нөлөөлж олон нийтийн ажил сайн үйлсийг зохион байгуулж хэрэгцээтэй төрийн үйлчилгээ хүрэхгүй байгаа хэсэгт очиж үйлчлэх зорилготой байгуулагджээ. Залуус Мөрөн сумын 2-р багт өрх толгойлсон  олон хүүхэдтэй эмэгтэй гэртээ тоггүй, түлэх түлээгүй хүндхэн амьдарч байгаа мэдээллийг сонсч зорин очжээ. Д.Эрдэнэхишиг гэх бүсгүй 7 хүүхэдтэйгээ амьдардаг бөгөөд 2 сарын тогны мөнгө төлөөгүйн улмаас тоггүй харанхуй, өвлийн сар гарсан энэ үед  түлэх түлээгүй байсан тул залуус түүнд туслах Сэтгэлийн дэм  аяныг зарлажээ.
Аяны хүрээнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйд туслах аян өрнүүлсэн залууст хүн чанар сайхан сэтгэл гэрэлтэж байгаа учраас аянд нэгдэж байна гээд  сайхан сэтгэлтэй залуусыг дэмжин  Д.Эрдэнэхишигт гэр хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хүргүүлсэн гэрийг Мөрөн нисэхийн залуус хамтран барьж өөрсдийн хүчээр гэрийг нь тохижуулсан байна. Мөн “Нэг бөөрөнхий түлээ нэг айлыг дулаацуулна” аяныг зарлан түлээтэй болгожээ. “Ийнхүү өвлийн хүйтэн ирж байгаа энэ үед аян өрнүүлж тусласан Г.Билэгмаа тэргүүнтэй Самархан  залуусын нэгдэл болон аянд нэгдэж халуун сэтгэлийн гараа сунгасан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон Хөвсгөлчүүддээ маш их баярлалаа үр хүүхдүүдтэйгээ дулаан өвөлжих болсондоо баярлаж байна” гэдгийг  Д.Эрдэнэхишигт хэлж байлаа.
Б.Гантуяа 
 


Сайхан сэтгэлтэй залуусын хүчээр Д.Эрдэнэхишиг гэр оронтой боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0