Хонины арьс үнэгүйджээ
2018-11-13 17:25:38, 912
Хөвсгөл аймагт түүхий эд худалдан авдаг иргэд хонины арьсыг авахгүй харин өлөнг нь 1500 төгрөгөөр худалдан авч байна. Малчдын амьжиргааны эх үүсвэр хаврын улиралд ноолуур, зуны улиралд цагаан идээ, өвлийн улиралд түүхий эд байдаг. Гэтэл энэ жил хонины нэхий үнэгүйджээ. Харин ямааны арьс 18000, үхэр, адууны  шир том жижгээсээ хамааран 10 мянгаас дээш үнэ ханштай байна. Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн шалтгаанаар өргөн хэрэглээний барааны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн боловч  малын түүхий эдийн үнэ өмнөх жилээс  багасч зарим нь үнэгүйджээ.
Б.Гантуяа 
 


Хонины арьс үнэгүйджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0