АНУ худалдааны төвд үзүүлэх сургуулилтыг зохион байгуулав
2018-11-07 15:14:21, 546

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороотой хамтран Мөрөн сумын АНУ худалдааны төвд үзүүлэх сургуулилтыг зохион байгуулав. Энэ үеэр гал гарсан тохиолдолд хэрхэн шуурхай ажиллах, амь насаа авран хамгаалах  галыг хэрхэн унтраах, угаартсан иргэнд анхан шатны тусламж үзүүлэх талаар тактикийн   сургуулилт хийв.

Түүнчлэн уг далгагыг хийснээр тус худалдааны төвийн ажилтан, иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн хэрхэн ашиглах тухай мэдлэг олгожээ.  Тус аймгийн хэмжээнд өвлийн улиралд обьектийн гал түймэр эрс нэмэгддэг учраас Онцгой байдлын газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ. 



АНУ худалдааны төвд үзүүлэх сургуулилтыг зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-11-07 18:19:24
    ????????: Онцгой байдлын газарт сургалтын төөв маш чухал үүрэгтэй юм билээ. УБ-ын сургалтын төв үнэхээр гайхамшигтай. Өөрийн орон нутагт тохирсон байдлаар байгуулвал хэрэгтэйдээ.