Хөвсгөл аймгийн Дулааны станц халаалтын улиралд нийт 3022 хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байна.
"Өнөөдрийн байдлаар талбай дахь нүүрсний нөөц Жилчиг булгийн уурхайгаас 79 тонн, Могойн голын уурхайгаас 2051.11 тонн нийт 2130.11 тонн нүүрс татан авч 21 хоногийн нөөцтэй байна.
Могойн голын уурхайгаас нүүрс татан авалт үргэлжилж байна. Халаалтын улираын бэлтгэл ажлын хүрээнд урсгал засварын төлөвлөгөөг 8 хэсэг, цех тус бүрээр гарган баталж 223 нэр төрлийн ажил төлөвлөн хийж 100 хувийн гүйцэтгэлтэй байна.
Дулааны станц хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллана.
Хөвсгөл аймгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, аваар сааталгүй үйл ажиллагаа явуулахад өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр зураг төсөв, хөрөнгө шийдэгдэж гүйцэтгэгч компани шалгарсан.
Энэ намраас ажлыг эхлүүлж ирэх онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна" гэж "Хөвсгөл дулааны станц" ТӨХК -ийн бүрэн эрхт төлөөлөлгч Б.Баттөмөр мэдээллээ.
Б.Ганаа
| Дулааны станц 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Сэтгэгдэл бичих