Орон нутагт анх удаа пестицидийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээ хийж байна
2024-09-25 16:12:12, 136

Хөвсгөл аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн лаборатори нь суурин болон явуулын тоноглогдсон лабораториор шинжилгээ хийж байна.

Тус лаборатори орон нутагт анх удаа пестицидийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээг хийж байна.

 Тухайлбал Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааны  үеэр явуулын тоноглогдсон лабораторид төмс хүнсний ногоонд ургамал хорио цээрийн шинжилгээ, нитрат, пестицидийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээ хийсэн байна.

Энэ үеэр итгэмжлэгдсэн лаборатори нь суурин болон явуулын лабораториор нийт 52 аж ахуйн нэгж, иргэний 143 дээжид 509 үзүүлэлтээр, явуулын лабораториор 16 аж ахуйн нэгж, иргэний 46 дээжид 176 үзүүлэлтээр шинжилгээ хийжээ. 

Шинжилгээний үеэр пестицитийн үлдэгдэл илрээгүй нь Хөвсгөл нутгийн хөрсөнд тарьсан хүнсний бүтээгдэхүүнүүд эрүүл байгаа нь  батлагдаж байгаа юм гэдгийг  СХЗХ-ийн Лабораторийн эрхлэгч Г.Золзаяа онцолж байлаа.

Явуулын лабораториор чанарын шинжилгээнээс гадна төмс, хүнсний ногоо, нарийн ногоонд аюулгүйн үзүүлэлт болох ургамлын өвчин, хортон шавж, нитрат, пестицидийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээг хийж стандартын шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж, иргэний бүтээгдэхүүнд батламж олгосон байна.

 

Б.Ганаа



Орон нутагт анх удаа пестицидийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээ хийж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-25 16:18:30
    ?????????: Аиии
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-09-25 16:18:17
    ?????????: Аиии