Улсын арслан Ц.Содномдорж түрүүллээ
2024-07-18 20:43:31, 229

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд улс аймгийн алдар цолтой 128 бөх барилдлаа.

Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэлээ.

Тус барилдаанд Тосонцэнгэл сумын уугуул Улсын арслан Ц.Содномдорж, Улсын начин Б.Баянмөнх, Улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн арслан П.Гантөгс, аймгийн начин Д.Баасанбаяр тэргүүтэй бөхчүүд барилдсан чансаа өндөр барилдаан боллоо.

Б.Туяа 

 



Улсын арслан Ц.Содномдорж түрүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0