“Хөх сувд-2024” мөсний баярын үеэр 30 гаруй жуулчны баазууд ажиллахаар захиалгаа авч эхэллээ.
Тус аймаг жуулчны баазууд зөвхөн зуны улиралд ажилладаг байсан бол 2021 оноос эхлэн Арт 88, Тойлогт баазууд өвлийн улиралд тогтмол жуулчин хүлээн авч эхэлсэн бөгөөд өвлийн улиралд ажилладаг баазуудын тоо нэмэгдсээр байна.
Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж нэг ээлждээ зуны улиралд 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 100 жуулчны бааз, 150 гэр буудал тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн онд нийт 128451 жуулчин ирснээс 20760 гадаадын жуулчин иржээ.
Б.Тамираа
Мөсний баяраар 30 гаруй жуулчны бааз ажиллана |
Сэтгэгдэл бичих