Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээг хангах, оролцоог сайжруулах төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга барьж ашиглалтад орууллаа. Тус төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайл Л.Оюун Эрдэнэ оролцов.
Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөгжлийг дэмжих цогц үйлчилгээ үзүүлэх олон улсын жишигт нийцсэн, стандартын шаардлага хангасан загвар бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулж байна. Тус аймагт 6000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг.
Тус иргэдийн хөгжих, суралцах, хөдөлмөрлөх зэрэг олон боломж нээгдэж байна. Удирдлагууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой болох ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.Тус төвийн барилга ашиглалтад орсноор 30 гаруй ажлын байр бий болж байна.
Хөвсгөл аймаг 136 мянга гаруй хүн амтай бөгөөд 6002 буюу 4,4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тоон үзүүлэлт байдаг.
"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" нь эрт оношилгоо, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах, ажил эрхлэх боломжийг олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, оролцуулах, эрх тэгш мэдлэгжүүлэхэд тохиолдож буй саадыг арилгах зорилготой ажээ.
Б.Ганаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нээлтээ хийлээ |
Сэтгэгдэл бичих