Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйн цогцолбор ашиглалтад орлоо
2023-06-07 10:53:03, 377

Хөвсгөлийн аймгийн иргэдийн хүнсний хангамж, нарийн ногооны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, нутгийн хөрсөнд ургасан нарийн ногоогоор аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангах зорилготой 500 м.кв өвлийн хүлэмж, 160 м.кв зуны хүлэмжийн  цогцолбор ашиглалтад орлоо.

Хүлэмжийн аж ахуйн цогцолборыг улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд зуны улиралд Мөрөн хотын иргэдийн нарийн ногооны хэрэглээг бүрэн хангахыг зорьж байгаа юм.

Энэ жил Хөвсгөлийн тариаланчид орон нутгийнхаа үр тариа, төмсийг 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Б.Туяа 

 



Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйн цогцолбор ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-07 12:18:32
    Зочин: Сайхан мэдээ байна.