Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд урин дулааны цагт 100 гаруй мянган гадаад, дотоодын аялагч ирж байна.
Хөвсгөл нуурыг бохирдохоос сэргийлэн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжийг стандартын ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаа, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Экологийн цагдаагийн алба хамтран хэрэгжүүлж байна.
Тусгай хамгаалалттай газарт буюу Хатгал, Ханх, Алаг-Эрдэнэ, Хөвсгөл нуурын баруун зүүн эргээр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг 150 гаруй иргэн аж ахуй нэгж байна. Эдгээр иргэдэд эхний ээлжид уулзалт хийж мэдээлэл зөвлөгөө өгсний дараа хугацаатай албан даалгавар өгөх ажээ.
Стандарт бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлон хөрсийг бохирдуулахаас гадна доошоо гүний усыг маш ихээр бохирдуулдаг. Гүний ус бохирдсоноор гэдэсний халдварт өвчин үүсэх боломжтой.
Б.Алтан
Аялал, жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэн, ААН-ийг стандартын ариун цэврийн байгууламжтай болгоно |
Сэтгэгдэл бичих