Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг нэг сарын хугацаанд цахимаар хүлээн авч дууссан байна. Хөвсгөл аймгаас 25 аж ахуйн нэгж нийт 2,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим системд амжилттай баталгаажуулжээ.
Тус аймагт хуваарилагдсан 1,1 тэрбум төгрөгийн эх үүсвэрт багтаан дээрх төслүүдээс шалгаруулж хөнгөлөлттэй зээлийг олгоно. Шалгаруулалт 4 үе шаттай явагдана. Тодруулбал эхний 2 шатыг орон нутагт явуулж, дараа нь жижиг, дунд үйлдвэрийн газраас газар дээр нь төслийн судалгаа хийж, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан дэд хорооны хурлаар орж шалгаруулна. Энэ удаагийн хөнгөлөлттэй зээлд хүүхдийн өлгий даавуу үйлдвэрлэл, хүлэмжийн аж ахуй, мах боловсруулах үйлдвэр, фермерийн аж ахуйг өргөжүүлэн хөгжүүлэх зэрэг төслүүд иржээ.
Б.Ганаа
25 аж ахуйн нэгж 2,7 тэрбум төгрөгийн зээл хүсжээ |
Сэтгэгдэл бичих