Мөсний баярын үеэр нэмэлт 20 автобус үйлчилгээнд гаргах боломжтой
2023-02-28 13:06:34, 976

Хөх сувд мөсний баярыг тохиолдуулан Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд "Хүннү эйр" компани 3 сарын 1, 3-ны өдрүүдэд нислэг үйлдэнэ. Нислэгийн тасалбар дууссан тул иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.

Хөвсгөл-Улаанбаатар- Мөрөн чиглэлд өдөрт 8, 15, 18, 20, 21 гэсэн тогтмол цагуудад  10 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж өдөрт 300-500 орчим иргэн тогтмол үйлчлүүлж байна. Мөсний баярын үеэр ачаалал нэмэгдэх учраас нэмэлт 20 автобусыг нэмж гаргах боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн дарга Ө.Баттулга хэлж байлаа.

Иргэд та бүхэн  тасалбараа https://eticket.transdep.mn/   хаягаар онлайнаар захиалах боломжтой. Мөн  Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсаар 24 цагийн турш захиалах боломжтой ажээ.

 

Б.Ганаа



Мөсний баярын үеэр нэмэлт 20 автобус үйлчилгээнд гаргах боломжтой

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-02-28 14:17:25
    Зочин: Mөсний баяраар хатгаллуу автобус явах уу мэдээлэл өгөөрөй