Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 17 сумаас 838 өрхийн 356,9 мянган толгой мал отроор өвөлжихөөс гадна аймгийн нутагт 4 сумын 11 өрхийн 3,4 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 14 сумын 189 өрхийн 148,9 мянган толгой мал, Хилийн зурвас нутагт 5 сумын 177 өрхийн 48,8 мянган толгой мал өвөлжиж байна.
Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 337 өрхийн 112,1 мянган толгой мал, сум дундын отрын бүс нутагт 1 сумын 64 өрхийн 37,8 мянган толгой мал тус тус өвөлжиж байна. Алаг-Эрдэнэ суманд Завхан аймгийн Сонгино сумын 2 өрх, Тариалан суманд Завхан аймгийн Тэс сумын 1 өрх, Баянхайрхан сумын 2 өрхийн нийт 5 өрхийн 5291 толгой мал отроор өвөлжиж байна.
Энэ жилийн хувьд хүйтний үргэлжлэх хугацаа урт, зуншлага тааруу бэлчээр 3-5 дахин хэтэрснээс малын бэлчээр хүрэлцээ хангамж муу байснаас мал муудах өвөлжилт хүндрэх гол шалтгаан болж 7432 толгой мал хорогдсон байна.
Сүүлийн үед нэг настай мал түлхүү хорогдож байгаа бөгөөд малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 85 хувийг зарцуулсан байна.
Цагаан-үүр, Ханх, Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг сумын нутагт 25-30 см цасан бүрхүүлтэй, бусад нутгаар өндөрлөг уулсаар 20 см-ээс их, талдаа 1-8 см цастай хүйтний хэм өдөртөө 25-35, шөнөдөө 35-40 хэмтэй өмнөх жилүүдээс илүү хүйтэн байгаа ажээ.
Б.Ганаа
Малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 85 хувийг зарцуулаад байна |
Сэтгэгдэл бичих