Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Галт, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл гэсэн 5 суманд бог малын мялзан өвчин бүртгэгдэж хорио цээрийн дэглэмтэй байна.
Иймээс малчин, мал бүхий иргэдийг дээрх сумдын нутагт малаа бэлчээж, отор нүүдэл хийгүй байхыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас анхааруулж байна.
Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг. Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болор мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг. Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Б.Ганаа
Хөвсгөлийн 5 суманд бог малын мялзан өвчин бүртгэгджээ |
Сэтгэгдэл бичих