Дулааны станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна
2022-12-19 13:52:22, 1486

“Хөвсгөл Дулааны станц" ТӨХК нь Мөрөн сумын 2620 айл өрх, албан байгууллагыг дулаанаар хангаж байна. 

Тус компани 34,8 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай боловч өнөөдрийн байдлаар нийт 2467 хэрэглэгчийг 36,7 МВт тооцоот ачаалалтайгаар суурилагдсан хүчин чадлаасаа давсан буюу 105,4 хувиар ажиллаж байна.  Тодруулбал хүчин чадлаасаа давсан тооцоот ачаалалтайгаар халаалтын оргил ачааллын үед бэлтгэл зуухгүйгээр аваарын горимоор бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Цаашид Хөвсгөл аймгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, аваар сааталгүй үйл ажиллагаа явуулахад зайлшгүй өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг “Хөвсгөл Дулааны станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин хэлж байна. Өвлийн оргил ачааллын үед буюу 11 сараас 3 сар гартал бэлтгэл зуух, тоноглолгүй ажилладаг тул гэмтэл гарсан үед засварын ажил 4-5 цагийн хугацаанд үргэлжилж энэ үед сүлжээний халаалтын усны температур багасаж хэрэглэгчдийн халаалт ихээхэн доголдож байгаа ажээ.

Б.Ганаа

 



Дулааны станцыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-21 12:21:51
    Зочин: Anx barigdaj bxad n murun shig xemjeenii daxiad 2 ch xotiig xalaax xvchin chadaltai gd dongosood baisan yaasan be pop lalruud ter bichleg n bgaadaa tv geer garj bsn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-20 15:08:53
    1111: Та нар болио. Тэгээд хүчин чадлаа мэдэж байсан юм бол яах гэж хэрэглэгч нэмээд байдгийн. Мал царай л чаад хуцаарай. Аваарын горимоор ч гэх шиг. Бусдыг битгий эрсдэлд оруул. Хүмүүс та нарт ямар гай болсийн бэ? Новшнууд минь!!!
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-20 09:44:50
    ?????: Өргөтгөл хийх хөрөнгийг нь орон нутгийн иргэдийн хурал батлаад өгчих хэрэгтэй штээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-19 19:08:24
    Зочин: Zun ni yarij hiih estoi baisan yum zunjingaa yu hiij bsan yum
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-19 18:48:05
    ?????: Цанлигренчинг шалгах хэрэгтэй. Хахууль авсан маш чухал баримт бгаа. Гэхдээ айж бна ална гээд бдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-12-19 16:10:07
    ?????: Аймгийн ЗД ИХын дарганцарууд үхсэнүлийгээ хийж байсан юм бэ.Өвөл болохоор л ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр юм болж бхын.Зуны дараа намар намрын дараа өвөл гэж болдогыг мэдмээр юмдаа энэ ацнууд