Хяналтын тооллогыг 5 чиглэлд хийж байна
2022-12-13 12:31:41, 298

Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг аймгийн таван чиглэлд хийж, мал тооллогын комисс, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд бүхий 20  орчим тоологч сумдад  ажиллаж байна.

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого энэ сарын 7-17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна. Тус аймагт мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн  тооллогод 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг юм. 1961 оноос жил бүр зохион байгуулж байгаа мал, тэжээвэр амьтдын тооллого нь төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулах, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь мэдээлэл болдог ажээ.

Б.Ганаа



Хяналтын тооллогыг 5 чиглэлд хийж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0