Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 40 сурагч "Ажлын байр, мэргэжилтэй танилцах аялал" сургалтад оролцохоор Эрдэнэт хотыг зорилоо.
Тус аймаг энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нэрлэсэн жил болгон зарласан. Энэ хүрээнд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйчилгээ”-г орон нутгийн хэмжээнд жигд хүртээмжтэй хүргэх, ажилгүйдлийн түвшнийг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголттой холбоотой арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор "Ажлын байр, мэргэжилтэй танилцах аялал" сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагчид болон Политехникийн коллежийн зэрэг 40 сурагч хамрагдаж байна. “Бидний мэргэжил ирээдүйн амжилтын үндэс” тус үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын НБХ, ХХҮГ, БШУГ, Политехникийн коллеж, Авто тээврийн төв, “Оюуны чадамж хөгжил” төрийн бус байгууллагын дэргэдэх Хөдөлмөрийн бирж, Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран зохион байгуулж байна.
"Ажлын байр, мэргэжилтэй танилцах аялал" сургалт 4-5 өдөр үргэлжилнэ.
"Ажлын байр, мэргэжилтэй танилцах аялал" сургалтад 40 сурагч оролцож байна |
Сэтгэгдэл бичих