Мөрөн суманд жил бүрийн намар түлээ түлшний үнэ нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар портер түлээ 380-400 мянган төгрөг, Зил-130 машин түлээ нэг сая төгрөгт хүрээд байна.
Түлээний үнийн хөөргөдлөөс урьдчилан сэргийлэх, модны нөөц бүрдүүлэх зорилгоор 3 жилийн өмнөөс “Илч түлш аян”-ыг эхлүүлсэн. Мөрөн сум аяны хүрээнд энэ өвлийн нөөц 700 метр.куб буюу 140 гаруй портер саж нөөцөлжээ. Нөөцөлсөн сажийг өнөөдрөөс эхлэн борлуулж эхэллээ. Тодруулбал 1 метр куб сажийг 70 мянган төгрөгөөр буву портер түлээ 280-350 мянган төгрөгөөр борлуулж байгаа юм.
Аян 11 сар хүртэл үргэлжлэх бөгөөд түлээний үнэ тогтворжуулах зорилгоор Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги мод бэлтгэлийн 6 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж энэ өвлийн нөөцийг бүрдүүлжээ.
Б.Ганаа
Нөөцөлсөн түлээг борлуулж эхэллээ |
Сэтгэгдэл бичих