Алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж байна
2022-09-15 17:17:43, 1198

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр Хөвсгөл нуурт зохион байгуулагдаж байгаа Монгол, Оросын аврагчдын хамтарсан гүний усны шумбалтын дадлага сургууль үргэлжилж байна. Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл нуурт  гүний усны шумбалтын дадлага сургуулийг хийж  байна.

Дадлага сургуулиар алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж, даралт тэнцүүлэх, чөлөөт зогсолт, зуултуур солилцох зэрэг дадлагыг хийж, туршлага солилцож байгаа юм.Сургалтад ОБЕГ, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отряд, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Орхон, Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байна

.



Алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0