Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг баг Соёо араг гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 189км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т зайнд өчигдөр 21 цаг 02 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг дарга, Мунгараг багийн Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна. Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 21 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Цагаанннуур, Хатгалын өргөн зурвасын газар хөдлөлтийн станцад 2022 оны хагас жилийн байдлаар 0,1 магнитудаас дээш 8834 газар хөдлөлт бүртгэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Б.Ганаа
Улаан-Уул сумын Соёо араг гэдэг газар 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов |
Сэтгэгдэл бичих