Баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 10-18-ы амралтын өдрүүдэд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт усны холбогдолтой нийт 4 дуудлага бүртгэгдэж, 3 иргэний амь нас эрсдэж, 1 иргэнийг авран хамгаалсан байна. Усны ослын шалтгааныг авч үзвэл архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулсан байна. Иймээс амралт зугаалгаар явж байгаа ард иргэд гол нуурын усанд орохдоо өөрсдийн аюулгүй байдлыг хангах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин техник хэрэгсэл жолоодохгүй, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, аялж зугаалахыг Хөвсгөл Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Сэтгүүлч Б.Амирлан
Баяр наадмын амралтын өдрүүдэд 3 иргэн амь насаа алджээ |
Сэтгэгдэл бичих