Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын өргөөний шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ.Шинэ-Идэр сум 300 орчим ахмад настнуудтай бөгөөд шинэ өргөөтэй болсноор шатар даалуу тоглож, дасгал хөдөлгөөн хийж, бие бялдраа чийрэгжүүлэн байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байгаа юм.

2017 оноос хойш тус аймгийн 20 суманд 23 ахмадын өргөө баригдаад байна. Энэ онд үлдсэн Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Баянзүрх зэрэг сумуудад ахмадын өргөө барихаар төлөвлөж улсын төсөвт тусгаж өгсөн. Зарим сум шав тавьж барилгын ажлаа эхлүүлж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар хэлж байлаа.

| Шинэ-Идэр сумын ахмадууд шинэ өргөөтэй боллоо |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих