Хөвсгөл аймагт он гарсаар объектын гал түймрийн улмаас 5 том хүн, 1 хүүхэд амиа алдсан байна. Иргэд цахилгаан тоног төхөөрөмжөө залгаатай орхих, пийшин зуухандаа урсгал засвар хийгээгүй, аюулгүй байдлаа хангаагүйн улмаас галд өртдөг байна. Тухайлбал Мөрөн сумын Жилчиг багийн Талын хонхор хэсгийн, 3 дугаар гудамжинд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 00 цаг 59 минутад Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу ОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:07 цагт очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан байна.
Иргэдийг цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх, яндангийн цонолт, халалтаас урьдчилан сэргийлэх, үнс нурмаа ил задгай асгахгүй байх, гэмтэлтэй пийшин зуух ашиглахгүй байх, пийшин, зуухны галлагааг хэтрүүлэхгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Объектын гал түймрийн улмаас 6 хүн амиа алджээ |
Сэтгэгдэл бичих