Ургац хураалт 10 хоног хойшлох төлөвтэй байна
2021-09-07 19:39:23, 732

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар үр тарианы ургац хураалт эхлээгүй, төмс хүнсний ногооны түүвэрлэн хураалт хийж байна.

Хавар бутлалтын үед хүйтэн, чийг багатай байсан, найман сард бороо их орсон зэргээс  шалтгаалан үр тарианы болц оройтож үр тарианы хураалт дараа долоо хоногоос эхлэхээр байна. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн хавар 18723 га талбайд үр тариа, үүнээс 18400 га-д улаан буудай, 321 га-д арвай, 113 га-д овьёос, 23 га-д вандуй, малын тэжээлийн ургамал 1354 га-д, тосны ургамал 300 га-д, 295 га-д төмс, 204 га-д хүнсний ногоо тус тус тариалсан байна.

"Ургацын урьдчилсан балансаар 27454 тн үр тариа, 2306 тн малын тэжээл, 3250 тн төмс, 2457 тн хүнсний ногоо хураан авна гэсэн төлөвтэй байна. Газар тариалангийн ажилд 78 аж ахуйн нэгжид  1500 иргэн ажиллаж байна" гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газрын газар тариалан хариуцсан мэргэжилтэн Б.Цолмонбаяр мэдээллээ.

Б.Алтан 



Ургац хураалт 10 хоног хойшлох төлөвтэй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0