Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ сарын 4,5-ы өдрүүдэд өглөөний 8 цагаас оройн 22 цагийн хооронд цахилгаан эрчим хүчийг хязгаарлана. Энэ үеэр 110 кВ-ын Булган- Мөрөн цахилгаан дамжуулах агаарын шугамд нэмэлт чичиргээ намдаагч тавих их засварын ажил хийгдэх юм байна. Засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж иргэдийг хэрэглээгээ түр зохицуулахыг Хөвсгөл эрчим хүч компаниас анхаарууллаа.
Б.Туяа
Амралтын өдрүүдэд эрчим хүчийг хязгаарлана |
Сэтгэгдэл бичих