Дэлгэрмөрөн голын эрэг дагуу амралтын өдрүүдэд иргэд олноороо амарч зугаалж байгаатай холбоотойгоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сайн дурын хүүхэд хамгаалагч нартай хамтарсан эргүүл хяналтыг хийж байнаЭнэ үеэр эрсдэлтэй нөхцөлд голын усанд орсон байсан 8 том хүн, 4 бага насны хүүхдийг завиар гол гаргаж, аюулгүй байдлаа ханган зөрчил гаргахгүй байх заавар зөвлөмж өгчээ. Мөн иргэдэд болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан олноороо цугларахгүй байх, бага насны хүүхдүүдээ гол усруу оруулахгүй байх тухай заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.
Б.Туяа
Голын эрэг дагуу эргүүл хяналт хийж байна |
Сэтгэгдэл бичих