Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Онцгой комисс Засаг даргын орон нутгийн хөрөнгөнөөс нийт 2 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний багцыг хүнсний тусламж дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа 50 өрхөд олголоо. Мөрөн суманд коронавирүсний халдварын улмаас хөл хорио тогтоосон байгаа энэ үед багийн Засаг дарга нарын гаргасан судалгааг үндэслэн Хүнс хөтөлбөр, Дэлхийн зөн олон улсын байгууллагын тусламжид хамрагдаж байгаагүй өрхүүдийг сонгосон байна.
Тус өрхүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хотын Мөрөн хотод зориулсан цар тахлын эсрэг тусламж төслөөс халдвар хамгааллын хэрэгсэл, витамины багцыг олгосон байна. Мөн Хөвсгөл Мах Маркет компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж Мөрөн сумын 20 өрхөд 400000 төгрөгийн нэрийн бүтээгдэхүүн хандивлажээ.
Б.Ганаа
50 өрхөд хүнсний тусламж үзүүллээ |
|