Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т энэ сарын 15-ны өдрийн 22 цаг 54 минутад 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй тухай сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37533 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 182 удаагийн хөдлөлт болсон байна. Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж холдож, балл буурч байсан боловч 3 дугаар сарын 12-нд дахин 5,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
Б.Ганаа
Өчигдөр орой 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөв |