Мөрөн суманд энэ онд 205 өрхөд 10,1 га газрыг олгоно
2021-02-17 17:11:47, 1766

Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Мөрөн сумын ИТХ-аар батлуулсан байна.  

Мөрөн сумын 205 өрхөд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Элстийн ард 10,1 га газар олгох бөгөөд газар авах хүсэлтэй иргэдийн өргөдлийг тогтмол хүлээн авч байгаа гэдгийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга  Б.Ганзориг хэлж байлаа.  

Мөн дуудлага худалдаагаар 5 байршилд 6,1 га газрыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал  Мөрөн сумын 10-р баг Соёмбо цогцолборын хажууд 1 га газар, 1-р баг Нисэх буудлын урд 3 га газар, Мөрөн сумын 10-р баг Хилэнт чиглэлийн зам дагуу 1 га газар, 10-р баг Хатгал явах замд дагуу 1 га газар, 8-р багт авто гараашийн зориулалтаар 26 м.кв газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөжээ. Төрийн байгууллагад газрыг зайлшгүй эзэмшүүлэхээр 4 байршилд 0,8 га газрыг  төлөвлөсөн ажээ. 

Б.Гантуяа 



Мөрөн суманд энэ онд 205 өрхөд 10,1 га газрыг олгоно