Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 4. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна |