Бүх нийтийн монгол хэл, бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлнэ
2021-01-12 16:29:42, 535

 Хэлний бодлогын Хөвсгөл аймгийн салбар зөвлөл бүрэлдэхүүнээ шинэчилж 2024 он хүртэл хийж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлтөө боловсруулж хэлэлцлээ. Хэлний бодлогын Хөвсгөл аймгийн салбар зөвлөл, Төрийн албаны салбар зөвлөл, БСУГ хамтран төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулна. Мөн  албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулахад архив, бичиг хэргийн ажилтнууд, төрийн албан хаагчдыг чадваржуулах, төрийн бүх шатны байгууллагууд хамт олноороо монгол бичигтэн болох аян, хөдөлгөөн өрнүүлэхээр болов. Цаашид бүх нийтийн монгол хэл, бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлэх, МУ-ын ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Үндэсний бичиг үсгийн өдөр"-ийг өргөн цар хүрээтэй тэмдэглэх, монгол бичгийн  хэрэглээний орчин бүрдүүлэхэд  чиглэсэн үе шаттай арга хэмжээнүүдийг төлөвлөлөө. Хэлний зөвлөлөөс хийж хэрэгжүүлэх ажлын саналыг нэгтгэж аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж ажиллахаар болов.

Б.Туяа 


Бүх нийтийн монгол хэл, бичгийн хэрэглээний чадварыг дээшлүүлнэ