Хяналтын тооллогыг 6 чиглэлд хийнэ
2020-12-22 18:47:46, 634

 Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг аймгийн зургаан чиглэлд мал тооллогын комисс, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд бүхий 18 тоологч сумдад өнөөдрөөс ажиллаж байна.

Энэ жилийн мал тооллогын онцлог нь малчин болон тоологч коронавирусний халдвараас сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн,  малыг нэг бүрчлэн тоолж мэдээллийн санг бүрдүүлж байгаа гэнэ.

Тус аймгийн хэмжээнд 900 гаруй төрийн албан хаагч мал тооллогын ажилд ажиллаж байгаа бөгөөд мал тооллого 4 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гараагүй тооллого хэвийн үргэлжилж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ. 

Б.Гантуяа 


Хяналтын тооллогыг 6 чиглэлд хийнэ