ХӨВСГӨЛИЙН А.БЭЛГҮҮДЭЙН СОЁОЛОН УЛСАД ТҮРҮҮЛЛЭЭ
2018-07-12 12:39:39, 4448
Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсайханы Бэлгүүтэйн хонгор халзан Соёолон Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд түрүүлж наадамчин олныг баясгалаа. Мөн айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Монгол Улсын тод манлай уяач Г.Доржпүрэвийн хээр Соёолон хурдалж нар хур тэгширсэн наадмын өдрүүдэд хоймор нутгийнхан хийморлог байна. Харин өнгөрсөн жил түрүүлж байсан  Монгол Улсын алдарт уяач Т. Болдбаатарын Халиун азарга 9-д хурдалсан байна. Нутгийн зон олон хурдан Халиун 9-д хурдаллаа. Нутгийн хүү арслан Ц.Содномдоржийг 9 давахын бэлэгдэл хэмээн дээлний захыг нь мушгин бөхөө дэмжин уухайлж сууна.
Б.Гантуяа 


ХӨВСГӨЛИЙН А.БЭЛГҮҮДЭЙН СОЁОЛОН УЛСАД ТҮРҮҮЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0