Өвчин гарсан аймаг сумдаас ирсэн морьдыг Хөвсгөлд оруулахгүй байх үүрэг өглөө
2018-07-08 22:22:51, 719

Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ Архангай аймгийн Хотонт, Хашаат, Түвшрүүлэх, Батцэнгэл, Цэнгэл, Өгийнуур сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Ойрын өдрүүдэд Хөвсгөл аймгийн сумдын наадам болж байгаа учраас өвчин гарсан аймаг сумдаас ирсэн морьдыг Хөвсгөлд оруулахгүй  байхыг мэдэгдлийг аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар сумын Засаг дарга нарт хүргүүллээ. Мөн малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, гарал үүслийн бичгийг шалган бусад аймаг сумаас орж ирж байгаа морь, малыг бүртгэлжүүлэн тайлан мэдээг энэ сарын 25-ы дотор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлэхийг анхааруулсан байна.



Өвчин гарсан аймаг сумдаас ирсэн морьдыг Хөвсгөлд оруулахгүй байх үүрэг өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0