Уралдаанч хүүхдэд эрсдэл учирвал нөхөн олговорыг 20 сая төгрөгөөр тооцон олгоно
2018-07-08 22:09:47, 639
Ардын хувьсгалын 97, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 87 жилийн баяр наадам маргааш өглөө дааганы уралдаанаар эхэлнэ. Баяр  наадамд уралдах хурдан морины уралдааны бүртгэлийг Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордонд хийж байна. "Энэ жил улсын хэмжээнд хүүхэд хамгааллын даатгалын шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлж, хураамжийг 100.000 төгрөг болгож, эрсдэл учирсан тохиолдолд нөхөн олговорыг 20 сая төгрөгөөр тооцон олгохоор болсон учраас унаач хүүхэд бүрийг 100-н мянгаар даатгаж байна. Мөн хурдан морины уралдаанч хүүхдийг хурууны хээгээр бүртгэж, бүхий л мэдээллийг нь цахимд оруулж, картжуулан ажиллаж байна.  Тус аймгийн хэмжээнд мянга орчим хүүхэд хурдан морь унадаг гэсэн судалгаа байдаг бөгөөд  өнгөрсөн онд болсон их, бага уралдаануудад 10 гаруй хүүхэд  мориноос унаж хөнгөн гэмтэл авсан байна. Нийт уралдаанч хүүхдүүдийн 50 гаруй хувь нь хувцас хэрэгсэлээр бүрэн хангагдсан" гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэлж байлаа.
 
Б.Гантуяа 


Уралдаанч хүүхдэд эрсдэл учирвал нөхөн олговорыг 20 сая төгрөгөөр тооцон олгоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0