Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярыг тохиолдуулан Дотоод Хэргийн Их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар мэндчилгээ дэвшүүллээ
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эрхэм хүндэт хилчин генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч, үе үеийн ахмад хилчид, ажилтан, сонсогчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын мэндийг Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахин энх тайвныг тогтоох, сурган хүмүүжүүлэх ариун үйлсэд үнэнч зүтгэж байгаа төрийн тусгай албан хаагч Та бүхнээрээ манай эрдмийн хамт олон үргэлж бахархаж байдаг билээ.
Төрийн далбаандаа бөхийж, түмэн олон, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй хилчиддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хилчдийн яруу алдар бадартугай!
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ,
ДОКТОР (Ph.D), ПРОФЕССОР,
ЦАГДААГИЙН ХУРАНДАА П.БАТБААТАР
Монгол Улсад Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний түүхт 87 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье |
Сэтгэгдэл бичих