Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна
2020-07-30 18:31:55, 746

Хөвсгөл Дулааны станц нь 1800 гаруй айл өрх, аж ахуйн нэгжийг дулаанаар хангадаг бөгөөд өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувьтай байна. Нүүрс худалдан авалт, татан авах тендерийг зарласан байна. Энэ жил Могойн гол, Жилчиг булгийн уурхай гэсэн газруудаас нүүрс татан авахаар төлөвлөж байгаа гэнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хоёр зуухны их засвар, шугам сүлжээний урсгал засваруудыг хийж эхэлжээ. Ард иргэдээ ирэх өвөл найдвартай дулаанаар хангахын тулд өвлийн бэлтгэлээ эртнээс базаан тусгай төлөвлөгөө гарган  ажиллаж байна гэдгийг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин  хэлж байлаа.

Б.Гантуяа 



Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл 50 хувьтай байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0