Хүн амын тоо жилд дунджаар 1,9 хувиар өсжээ
2020-07-30 17:38:08, 763

  2020 оны  хүн ам, орон сууцны тооллогоор  Хөвсгөл аймагт нийт 135 095 хүн ам тоологдож, үүнээс байнга оршин суудаг 134 318 хүн байгаа бөгөөд аймгийн хэмжээнд  37 914 өрх тооллогод хамрагдсан байна.  Хүн амын тоо 2010-2020 оны хооронд жилд дунджаар 1.9 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 1.8 пункт, 2000 оноос 1 пункт, 1956 оноос 2.6 пунктээр тус тус нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлийн арван жилд их байсантай холбоотой гэнэ. Хөвсгөл аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.6 хувь, 15-64 насны хүн ам 64.3 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 4.1 хувь эзэлж байна.  Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 26.8 болсон нь хүн амын тэн хагас нь 26.8-аас доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна. Нийт хүн амын 0.7 хувь нь буюу 933 хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байгаа ажээ.

Б.Ганаа



Хүн амын тоо жилд дунджаар 1,9 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0