Үерт сэтэрсэн даланг засварлажээ
2020-07-06 23:31:12, 953

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас Мөрөн сумын үерийн далан сэтэрч 20 гудамжны 50 гаруй айл өрх үерийн усанд автсан байна. Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхээр ахлуулсан Мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон  ажлын хэсэг байгуулагдаж 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг засварлаж дууссан байна. далан сэтэрсний улмаас Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн 31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамжны  нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан ажээ.

Б.Туяа 

 



Үерт сэтэрсэн даланг засварлажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0