Хөвсгөлийн баяр наадамд 8 насны морьд уралдана
2020-06-26 18:07:39, 2321

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно. Наадмаар 6 насны морь болон бага эрлийз, дунд эрлийз гэсэн нийт 8 насны морьдын уралдаан болно.

Мөн уралдаанч хүүхдийн насны хязгаар, гэнэтийн ослын даатгалд даатгуулсан, стандартын хувцас хэрэглэлийг бүрэн өмссөн, эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр уралдаанд оролцож байгаа зэрэгт аймгийн ГБХЗХГ, МХГ хамтран хяналт тавьж ажиллах юм. Ямар нэгэн зөрчил, дутагдалтай уяачийн морьдыг уралдааны замд гаргахгүй гэдгийг аймгийн баяр наадмын Хурдан морины салбар комиссоос  мэдээллээ. 

Б.Ганаа



Хөвсгөлийн баяр наадамд 8 насны морьд уралдана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-07-02 13:48:25
    Зочин: ******** deedee ywuulahgui yum uu ????
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-30 22:36:52
    Зочин: эрлийз дээдээ явуулахгүй юмуу?