Аймгийн баяр наадмыг үзэгчтэй тэмдэглэнэ
2020-06-26 17:59:10, 2491

 Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдлаа. Баяр наадмыг ирэх сарын 11,12- ы өдрүүдэд төв стадионд үзэгчтэйгээр тэмдэглэх бөгөөд халдвараас сэргийлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллагууд авч ажиллах гэнэ. Баяр наадмын комисс сур, шагай, морь, соёл урлаг, бөх гэсэн салбар комиссуудыг байгуулж наадмын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн хэлэлцлээ. Наадмын үеэр коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллах хэрэгтэйг  бүх мэргэжлийн байгууллагуудад Хөвсгөл аймгийн баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга Ц.Баттогтох анхааруулж  байлаа.

Б.Гантуяа 

 



Аймгийн баяр наадмыг үзэгчтэй тэмдэглэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-27 10:52:38
    ??????: сайн бн ш дэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-06-27 10:52:38
    ??????: сайн бн ш дэ