Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас Цэцэрлэг суманд галзуугийн өвчлөл бүртгэгдсэнтэй холбогдуулан голомтод байгаа мал амьтныг дархлаажуулалтад хамруулжээ.
Голомт бүхий газарт байгаа 50 адуу, 48 үхэр, 173 хонь, 180 ямаа, 1 нохой нийт 452 мал, амьтныг дархлаажуулалтад хамруулсан бөгөөд одоогоор нэмж өвчилсөн мал амьтан байхгүй байна гэдгийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Зооноз халдварт өвчний тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сожидмаа мэдээллээ.
Энэ сарын 7-нд Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Хүнх гэдэг гэдэг газар хаваржиж байгаа малчин Ц-ийн бэлчээрт явсан үхэр рүү 2 чоно халдсан юм. Хоёр чононы нэг нь хүнээс зугтааж, нөгөө нь мал дагаж малчны хотонд иржээ. Тэр чоныг буудаж дээж авч шинжлүүлэхэд галзуу өвчтэй нь батлагдсан учраас 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон ажээ.
Б.Ганаа
| Галзуугийн голомтод байгаа мал амьтныг дархлаажуулалтад хамруулжээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих