Хөвсгөл аймгийн Онцгой комисст шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлж Нөхөрлөл зам хоршоо 1 сая төгрөг хандивлав. Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг Нөхөрлөл зам хоршооны дарга Ж.Баттогтох иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг алдалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй Онцгой комиссын хамт олонд талархал дэвшүүлээд 1.000.000 төгрөгийн мөнгөн хандивыг гардуулан өглөө.
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд “Бүх нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горимд шилжсэн энэ цаг үед нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гарган ажилласан тээвэрчдэдээ талархлаа” гэдгийг онцолж байв.
Мөн Нөхөрлөл зам хоршооноос Мөрөн сумын хэмжээнд гарсан хяналт, шалгалтын постуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад халуун хоол, цайгаар үйлчилж ажлын амжилт хүсч байлаа.
Б.Ганаа
| Хөвсгөл аймгийн Нөхөрлөл зам хоршоо Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих