Монголчууд 2019 онд юу бүтээсэн бэ?
2020-02-06 18:08:37, 669

Монголын Залуучуудын Холбоо 2017 оноос эхлэн Бүтээн байгуулалтын цаг тооллыг эхлүүлж,  Оны залуу улс төрч, бизнесмэн тодруулдаг байсан Next stop наадмыг илүү өргөжүүлэн бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам болгосон. Бүх зүйл бүтээн байгуулалтаар хэмжигдэж байгаа энэ цагт бүтээн байгуулалтыг бодитоор хэмжих, үр нөлөөг тооцох, бүтээгчдийг дэмнэх нь иргэний нийгмийн байгууллагуудын хувьд зайлшгүй хийх ёстой ажил юм.Бүтээн байгуулалтын цагт, Хүн нийхэм, нийхмийн инженерчлэлийн асуудал, Дэд бүтэц, орчны хөгжлийн асуудал, Бизнес, эдийн засгийн өсөлт нь улс орны хөгжлийг тодорхойлох томоохон төслүүдийг бий болгож байгаа билээ.

Төсөл бол хамтын бүтээл. Тиймээс энэ жилээс Next Stop бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмаар Хүн нийхэм, Дэд бүтэц, Бизнесийн салбарын бүрэн бүтэн төсөл, төсөл тус бүрдээ төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл хэрэгжүүлэгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн зургаан номинацаар шалгаруулж бүтээгч цагийн их түүхэнд мөнхлөх юм байна. Nextstop.myf.m сайтад 2019 онд бүтээгдсэн төслүүдээ компаниуд нэр дэвшүүлсэн бөгөөд нийт 356 компани 244 бүрэн бүтэн төслийг 714 номинацид нэр дэвшүүлсэн байна.



Монголчууд 2019 онд юу бүтээсэн бэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0