“Таны эрх зүйн мэдлэгт” номын үзэсгэлэн гаргажээ
2020-01-12 20:33:59, 516
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг угтан уншигч, үйлчлүүлэгчиддээ зориулан “Таны эрх зүйн мэдлэгт” номын үзэсгэлэн гаргажээ. Тус үзэсгэлэнд иргэд өөрт тулгарсан асуудлаа хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хэрхэн шийдвэрлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар эрх зүйн мэдлэг, боловсрол олгоход чиглэгдсэн ном товхимлуудыг дэлгэн тавьжээ. Мөн иргэд өөрийн сонирхсон хууль, тогтоол, дүрэм журмыг харах боломжтой “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2019 оны бүх дугаарыг олны хүртээл болгож байна.
Б.Ганаа


“Таны эрх зүйн мэдлэгт” номын үзэсгэлэн гаргажээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0